Дэлхийн хамгийн том тоглоомын консол үйлдвэрлэгчдийн нэг болох Sony компани PlayStation платформоо ашиглаж буй хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ирэх жилээс эхлэн нэгэн чухал өөрчлөлтийг хийхээр болжээ.
Тодруулбал, PlayStation-ийн хэрэглэгчид мессеж бичих, дуут чатаар харилцах зэрэг функцуудыг ашиглахын тулд насны баталгаажуулалт хийлгэх шаардлагатай болох юм байна. Хэрэв хэрэглэгч насны баталгаажуулалт хийлгэхээс татгалзвал эдгээр функцуудыг ашиглах боломжгүй болох аж.
Sony компанийн зүгээс энэхүү шийдвэрийг хүүхэд залуучуудыг онлайн орчинд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, платформ доторх харилцааг илүү аюулгүй болгох зорилготой гэж тайлбарлаж байна. Насны баталгаажуулалтыг хэрхэн хийх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд нийтэд зарлах болно.
Энэхүү өөрчлөлт нь PlayStation-ийн хэрэглэгчдийн дунд янз бүрийн санал бодол төрүүлж байна. Зарим хэрэглэгчид энэ шийдвэрийг дэмжиж байгаа бол зарим нь хувийн мэдээлэл алдагдах вий гэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлж байна. Ямартай ч Sony компани хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын төлөө ийнхүү шийдэмгий алхам хийж байна.