Pokemon хөзрийн цуглуулагчдын дунд сүүлийн үед нэгэн нууцлаг картын талаарх маргаан өрнөж байна. Pokemon-ы 30 жилийн ойн багцаас (30th Celebration) гарсан гэх RGB Mew карт нь цуглуулагчдыг хоёр талцуулж эхэллээ.
Уг картын талаарх мэдээлэл цахим орчинд тархах үед олон хүн үүнийг жинхэнэ эсэхэд эргэлзэж байна. Нэг хэсэг нь уг картын хийц, нарийн ширийн зүйлс нь маш үнэмшилтэй харагдаж байгааг онцолж байгаа бол нөгөө хэсэг нь үүнийг хуурамч гэж үзэх ноцтой сэжигтэй зүйлс байгааг сануулж байна.
Одоогоор уг карт нь үнэхээр бодитой эсэхийг нотлох баримт байхгүй байгаа бөгөөд цуглуулагчид болон сонирхогчид энэхүү нууцлаг олдворын үнэн мөнийг тогтоохоор талцан маргасаар байна.