Polygon өөрийн OMS системийг өргөжүүлснээр Solana сүлжээний 15 тэрбум ам.долларын стэйблкоины зах зээлийг АНУ-ын банкны дэд бүтэцтэй холбох боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд шаардлага хангасан гадаадын бизнесүүд баталгаажуулалт хийлгэсний дараа Solana стэйблкоиныг банкны сувгуудтай холбох боломж бүрдэж байгаа юм.

Гэхдээ уг үйлчилгээ нь одоогоор early-access буюу эрт хандалтын хүрээнд болон тодорхой харьяаллын хязгаарлалттайгаар хэрэгжиж байна.