Урьдчилсан таамаг дэвшүүлэх боломжтой Polymarket платформ нь Bitcoin-ийн арилжаатай холбоотой маргаанд өртөөд байна. Тус платформын хэрэглэгчид "Strategy" компанийн Bitcoin-ийн худалдаатай холбоотой таамаг дэвшүүлсэн ч үр дүн нь тэдний хүлээлтэд нийцээгүй тул шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчдийн зүгээс Polymarket-ийг "No" буюу үгүй гэсэн шийдвэр гаргахдаа дүрэмдээ хожим нь нэмэлт өөрчлөлт оруулсан гэж буруутгаж байна. Энэхүү үйлдлийн улмаас тэдний "Yes" буюу тийм гэсэн таамаг нь хожигдол болж хувирсан гэж үзэж байгаа юм.
Одоогоор уг маргаан үргэлжилж байгаа бөгөөд хэрэглэгчид таамаг дэвшүүлэх үйл явц дахь платформын шийдвэр гаргалтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна.