Quantum Solutions болон Hyperscale Data компаниуд өөрсдийн эзэмшиж буй криптовалютын нөөцийг ашиглан хиймэл оюун ухаан буюу AI-д зориулсан дата төвүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Компанийн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу криптовалют худалдах дээд хязгаарыг 4,375 ETH хүртэл нэмэгдүүлжээ. Энэхүү хэмжээ нь тус компанийн зургаадугаар сард эзэмшиж байсан нийт хөрөнгийн бараг 66 хувьтай тэнцэж байна.

Тус компанийн эзэмшиж буй үлдэгдэл ETH-ийн 3,050 нь барьцаалагдсан төлөвтэй байгаа бөгөөд криптовалют худалдах үйл ажиллагааг аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.