Уран бүтээлч RAYE өөрийн хоёр дахь цомог болох “This Music May Contain Hope” бүтээлээрээ 2026 оны Mercury Prize шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ёслол пүрэв гарагийн орой (10-р сарын 22) Английн Ньюкасл хотын “Utilita Arena”-д болсон байна.
Энэ нь түүний хувьд тус шагналыг хүртэж буй анхны тохиолдол бөгөөд өмнө нь 2023 оны “My 21st Century Blues” цомог нь нэр дэвшиж байжээ. Мөн RAYE нь 2022 онд Литтл Симз (Little Simz) “Sometimes I Might Be an Introvert” цомгоороо ялснаас хойш уг шагналыг авсан анхны эмэгтэй соло уран бүтээлч болж байна.
Түүнтэй хамт Оливиа Дин (“The Art of Loving”), Пол Маккартни (“The Boys of Dungeon Lane” - түүний 20 дахь бие даасан студийн цомог бөгөөд анх удаа тус шагналд нэр дэвшсэн), Дэйв (“The Boy Who Played The Harp”), Florence + The Machine (“Everybody Scream”) зэрэг нийт 12 уран бүтээл өрсөлджээ. Ёслолын үеэр Дэйв, Пол Маккартни нараас бусад нэр дэвшсэн уран бүтээлчид тайзнаа амьдаар дуулсан байна.
Их Британи болон Ирландын уран бүтээлчдийн ололт амжилтыг үнэлдэг уг шагналыг 1992 оноос хойш жил бүр олгож ирсэн түүхтэй. Энэ жилийн шалгаруулалтад 2025 оны наймдугаар сарын 30-наас 2026 оны долдугаар сарын 17-ны хооронд гарсан цомгуудыг хамруулжээ.