Хөрөнгө оруулалтын алдартай Robinhood платформын гүйцэтгэх захирал Влад Теневийн X сүлжээн дэх хувийн хаяг хакеруудын гарт орсон байна. Хакерууд түүний хаягийг ашиглан $VLAD нэртэй шинэ токеныг сурталчилсан нийтлэл оруулжээ.

Уг нийтлэлд $VLAD токеныг удахгүй Robinhood платформ дээр бүртгэнэ хэмээн худал мэдээлэл тараасан байна. Мемкойн буюу олон нийтийн дунд гэнэтийн эрэлт үүсгэдэг крипто валютын шуугиан дэгдэж буй энэ үед тус халдлага гарсан нь анхаарал татаж байна.

Одоогоор хакеруудын нийтэлсэн уг мэдээллийг устгасан байна. Тус платформ болон Влад Теневийн зүгээс уг явдалтай холбоотой нэмэлт мэдээлэл өгөөгүй байгаа юм.