Дэлхийн хөгжмийн соёлын томоохон төлөөлөл болох Rolling Stone сэтгүүл өөрийн бүтээдэг видео контентуудаа Netflix стриминг платформтой хамтран үзэгчдэд хүргэхээр болжээ.
Тодруулбал, тус сэтгүүлийн алдартай 'The Breakdown' болон 'My Life in 10 Songs' цуврал нэвтрүүлгүүд Netflix-ийн санд нэмэгдэх юм. Эдгээр цувралууд нь шинэ болон өмнө нь гарч байсан архивын дугаар бүхий контентуудыг багтаах ажээ.
Хөгжмийн ертөнцийн сонирхолтой түүхүүд болон уран бүтээлчдийн амьдралыг харуулдаг эдгээр нэвтрүүлгүүд наймдугаар сараас эхлэн Netflix платформ дээр албан ёсоор байршиж, үзэгчдийн хүртээл болох юм.