Дэлхийд алдартай Billboard хөгжмийн чартын Latin Women in Music 2026 наадмын “Оны эмэгтэй” шагналыг Испани дуучин Розалиа хүртэхээр болсон тухай мэдээлэл цацагдлаа. Розалиа бол орчин үеийн Испани хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, стилийг бий болгосон, дэлхийн олон сая шүтэн бишрэгчтэй поп од юм. Түүний дуунууд нь фламенко, поп, реггетон зэрэг янз бүрийн хөгжмийн урсгалуудыг хослуулснаараа онцлогтой.
Billboard Latin Women in Music нь Латин хөгжмийн салбарт хүчтэй нөлөө үзүүлсэн эмэгтэй уран бүтээлчдийг алдаршуулах зорилготой наадам билээ. Розалиагийн хувьд хөгжмийн карьерынхаа туршид гаргасан амжилт, хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаагийн илрэл энэ шагнал юм.
Шагнал гардуулах ёслол дөрөвдүгээр сарын 23-нд Америкийн цагаар 21:00 цагт Telemundo телевизээр шууд дамжуулагдана. Залуус та бүхэн хайртай уран бүтээлчээ дэмжиж, ёслолын ажиллагааг үзээрэй.