«Rust» киноны зураг авалтын үеэр амиа алдсан зураглаач Халина Хатчинсын ээж Ольга Соловей 67 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээ гарлаа.
Ольга Соловей нь жүжигчин Алек Болдуин-ы эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Хэрэг явдал нь жүжигчин Алек Болдуин зураг авалтын талбай дээр хуулбар гар буу ашиглаж байх үедээ санамсаргүйгээр гал гаргасны улмаас түүний охин Халина Хатчинс амиа алдсан билээ.
Энэхүү хэрэг нь Холливудын кино салбарт томоохон дуулиан тарьж, хуулийн байгууллагын анхаарлыг ихээхэн татаж байсан юм.