Грек улсын Тессалоники хотоос Германы Мемминген хот руу нисэж байсан Ryanair компанийн онгоцны цонх салж, нэгэн зорчигч бараг сорогдон гарах дөхсөн хэрэг гарсан тухай албаныхан болон гэрчүүд мэдээллээ.

Сербийн жуулчин гэгдэх тус зорчигчийг бусад зорчигчид татаж авснаар аюулт нөхцөл байдлаас аварчээ. Тухайн үед онгоцонд байсан зорчигчдын ярьснаар, ихэнх хүмүүс унтаж байсан бөгөөд гэнэт дугуй хагарч буй мэт чанга дуу чимээ гарсан байна.

Хэргийн улмаас тус зорчигч үрэлтээс үүдэлтэй түлэгдэл авч эмнэлэгт хүргэгдсэн боловч одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа гэж эрх баригчид мэдээлэв. Одоогоор ослын шалтгаан болон бусад нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна.