Америкийн залуу поп од Сабрина Карпентер Коачелла хөгжмийн наадмын хоёр дахь амралтын өдрүүдэд гайхалтай сюрприз барьсан нь олны анхаарлыг ихэд татав. Тэрээр өөрийн “Juno” дуугаа дуулж байх үедээ поп хатан хаан Мадоннаг тайзан дээр урьж, хамтран дуулсан нь үзэгчдийг шуугиулсан юм.
Сабрина Карпентер бол Америкийн дуучин, жүжигчин бөгөөд залуу үеийнхний дунд нэлээд алдартай. Түүний дуунууд Billboard-ын чартуудад байнга дээгүүр байр эзэлдэг. Коачелла бол Калифорнид жил бүр зохион байгуулагддаг, дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудын нэг бөгөөд олон арван мянган хүн оролцдог.
Мадоннагийн хувьд тэрээр поп хөгжмийн түүхэнд өөрийн гэсэн өнгө төрх, стиль имижийг бий болгосон, дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчидтэй, олон арван жилийн турш хөгжмийн ертөнцөд ноёрхож буй амьд домог билээ.
Энэхүү гэнэтийн тоглолт нь Сабрина Карпентерийн хувьд том амжилт болсон төдийгүй, залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллах Мадоннагийн хүсэл тэмүүллийг харуулсан үйл явдал боллоо. Үзэгчид энэ дууг маш халуун дотноор хүлээн авч, олон нийтийн сүлжээнд тусгайлан магтан сайшааж байна.