АНУ-ын Сан Диего хотноо болж буй "San Diego Comic-Con" наадам эхэллээ. Энэхүү арга хэмжээний үеэр кино сонирхогчдын анхаарлыг татсан шинэ трейлерүүд цацагдсаны нэг нь "Coyote vs. Acme" бүтээлийн эцсийн танилцуулга байв.
Уг кино нь олон жилийн турш дэлгэцэнд гараагүй буюу "хадгалагдаад" байсан юм. Харин одоо "Ketchup Entertainment" компани Warner Bros-оос эрхийг нь авснаар үзэгчдэд хүрэхээр болжээ. Киноны гол санаа нь маш өвөрмөц бөгөөд олон арван жилийн турш "Road Runner" шувууг барих гэж оролдоод бүтэлгүйтсэн Wile E. Coyote өөрийн ашигладаг ACME компанийн бүтээгдэхүүнүүдийг буруутган, тус корпорацыг шүүхэд өгч буй тухай өгүүлнэ.
Энэхүү кино нь 1990 онд "The New Yorker" сэтгүүлд хэвлэгдсэн Иэн Фрейзерийн ижил нэртэй сатири буюу ёгт өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээл юм. Түүнчлэн уг наадмын үеэр найруулагч Зак Креггерийн "Resident Evil" цувралын шинэ хувилбарын бүрэн хэмжээний трейлер танилцуулагдсан байна. Зарим азтай үзэгчид "Resident Evil" киноны эхний 18 минутын дээжийг үзэх боломжтой байжээ.