Алдарт инээдмийн элэглэл нэвтрүүлгийн Британи хувилбар болох “Saturday Night Live U.K.” шоуны хоёрдугаар улирал цацагдаж эхлэх гэж байна. Тус нэвтрүүлгийн эхний улирал 2025 оны сүүлээр цацагдаж, Их Британи болон АНУ-д ихээхэн амжилт олсон юм.
Энэ амралтын өдрөөр гарах шинэ дугаарт Английн комедиан, жүжигчин Jamie Demetriou хөтлөгчөөр ажиллах бол хөгжмийн зочноор Английн рок хамтлаг Royal Blood уригдан тоглохоор болжээ. Жүжигчин Jamie Demetriou саяхан Charli xcx-ийн “The Moment” хэмээх мокьюментари кинонд тоглосон байна.
Харин хөгжмийн зочноор оролцож буй Royal Blood хамтлаг тав дахь студийн цомог болох “Dead Company”-оо 11 дүгээр сарын 13-нд гаргахаар төлөвлөөд байгаа аж. Мөн тэд шинэ цомгоо дэмжих аялан тоглолтоо 11 дүгээр сард Их Британи даяар хийхээр төлөвлөжээ.
Шоуны энэхүү шинэ дугаар Их Британийн Sky UK сувгаар Бямба гарагт (9 дүгээр сарын 19) шууд цацагдах бол АНУ-д дараа өдөр нь буюу Ням гарагт (9 дүгээр сарын 20) Peacock стриминг платформ дээр байрших юм.