SBI Crypto компани өөрийн Биткойн олборлолтын пулын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Тус компани нь зах зээлд таван жил гаруй хугацааны турш олборлолт хийсэн бөгөөд ирэх 7-р сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох юм.
Коинтелеграф (Cointelegraph) мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр, тус компани нь дэлхийн хэмжээнд олборлолтын хүчин чадлын 2.2 хувийг эзэлдэг бөгөөд нийт олборлогчдын дунд 12-р байрт эрэмбэлэгддэг томоохон тоглогч байсан юм.