South China Morning Post (SCMP) агентлаг уншигчдадаа зориулан Ази тив болон олон улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудаас 5 онцлох мэдээг тоймлон нийтэлжээ.

Эдгээр тоймд багтсан сэдвүүдийг дурдвал:

Нэгдүгээрт, АНУ-д болсон эрдэм шинжилгээний хурлын дараа Принстоны их сургуулийн Хятад улсаас ирсэн докторын оюутныг тус улсын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE) саатуулсан тухай нийтлэл багтжээ.

Хоёрдугаарт, БНХАУ сансрын уул уурхайн замын зураглалаа танилцуулсан бөгөөд ирэх дөрвөн жилийн дотор саран дээр томоохон алхам хийхээр төлөвлөж байгааг онцолсон байна.

Гуравдугаарт, Тай По дүүрэгт гарсан гал түймрийн дараах нэг жилийн хугацаанд оршин суугчид хагацлыг хэрхэн даван туулж, амьдралаа үргэлжлүүлэхийг хичээж буй тухай хүргэжээ.

Мөн АНУ-ын экспортын гэнэтийн шийдвэрийн дараа Nvidia компани дахин цохилттой нүүр тулж байгаа тухай сэдвийг өнгөрсөн амралтын өдрүүдийн унших нийтлэлдээ багтаасан байна.