АНУ-ын Нью-Жерси мужийн Асбери Парк (Asbury Park) хотод зохион байгуулагддаг Sea.Hear.Now наадам нь Америкийн Зүүн эргийн хөгжим сонирхогчдын хувьд очих дуртай гол арга хэмжээнүүдийн нэг юм.

Тус хөгжмийн наадам нь 2018 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн бөгөөд зөвхөн 2020 онд цар тахлын улмаас завсарлаж байжээ. Энэ хугацаанд наадмын тайзнаа рок хөгжмийн ертөнцийн томоохон уран бүтээлчид гарч байв.

Тухайлбал, өмнөх жилүүдэд алдарт дуучин Bruce Springsteen болон The E Street Band, домогт рок хамтлаг Pearl Jam, дуучин Brandi Carlile нар тус наадмын гол хөтөлбөрийг тэргүүлэн тоглож байжээ. Rolling Stone сэтгүүлээс тус наадмын шилдэг гэрэл зургуудыг эмхэтгэн уншигчдадаа хүргэсэн байна.