Дэлхийн хэмжээний хурдны загварын сүлжээ (fast-fashion) болох Shein компанийн гүйцэтгэх захирал Дональд Тан албан тушаалаасаа буухаар болсон тухай эх сурвалжууд мэдээллээ. Тэрээр гурван жилийн турш тус компанийн олон нийтийн нүүр царай болж ажилласны эцэст зөвлөхийн үүрэгт шилжихээр төлөвлөж байна.
Дональд Тан нь Хятад-Америк гаралтай тэрбумтан бөгөөд карьераа банкны салбараас эхлүүлж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр Shein-ийн үүсгэн байгуулагч Скай Сюүгийн барууны орнууд дахь төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Түүний үндсэн ажил нь дэлхийн улс төрчид болон зохицуулах байгууллагуудтай харилцаа тогтоож, компанийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байв.
Одоогоор Shein компанийг олон нийтэд нээлттэй болгох буюу IPO хийх үйл явц дуусах шатандаа орж байгаатай холбогдуулан тэрээр ийнхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсныг гурван эх сурвалж баталсан байна.