Дэлхий даяар алдартай 'Silo' цуврал гуравдугаар бүлгээрээ эргэн ирж, үзэгчдийн анхаарлыг дахин татаж байна. Цувралын шинэ бүлгийн нээлтийн ангид гардаг нэгэн үйл явдал үзэгчдийн дунд багагүй асуулт төрүүлээд байгаа юм.
Тус ангид нэгэн нисгэгч Иран улсын нутаг дэвсгэр дээгүүр сөнөөгч онгоцоор үүрэг гүйцэтгэж явахдаа нууцлаг үүлэн дундуур дайран өнгөрдөг. Энэхүү үйл явдлын дараа тухайн нисгэгч өөрийн ой санамжаа бүрэн алдаж байгаа нь дүрслэгддэг. Тэгвэл энэхүү үүл ямар учиртай вэ? Үүлний дотор агуулагдаж буй хачирхалтай бодис болон үүлний мөн чанар нь цувралын үйл явдлын гол нууцуудын нэг болон гарч ирж байна.
Үзэгчид болон шүтэн бишрэгчид нь энэхүү нууцлаг үзэгдэл цувралын цаашдын үйл явдалд хэрхэн нөлөөлөх, мөн тухайн бодис нь ямар зориулалттай болохыг таамагласаар байна.