Аудио төхөөрөмжийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай ч чанарын хувьд төдийлөн дээгүүрт тооцогддоггүй Skullcandy компани шинэ алхам хийхээр зэхэж байна. Тус брэнд нь өмнө нь дуугаралтын чанар болон дуу чимээ тусгаарлах технологиороо шүүмжлэлд өртдөг байсан юм.
Тэгвэл одоо Skullcandy компани аудио технологийн салбарт тэргүүлэгч Bose брэндтэй хамтран ажиллаж, шинэ бүтээгдэхүүнүүдээ гаргахаар төлөвлөж байна. Bose нь дуу чимээг идэвхтэй дардаг технологиороо алдартай компани бөгөөд тэдний тусламжтайгаар Skullcandy-ийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах боломжтой гэж үзэж байна.
Одоогоор Skullcandy нь зах зээлд хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдээрээ танигдсан бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь тэднийг "хямд төсөр" гэх нэр хүндээс ангижрахад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Skullcandy-ийн ирээдүйн бүтээгдэхүүнүүдийн аудио чанар болон дуу чимээ тусгаарлалт дээр төвлөрөх юм.