Дэлхийд алдартай Америкийн метал хамтлаг Slipknot-ын DJ бөгөөд даралтат хөгжимчин Сид Уилсон хамтлагаас бүрмөсөн хасагдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Энэхүү мэдээлэл нь баасан гарагт TMZ сайтаар дамжин анх гарсан юм.
Хамтлагийн зүгээс энэ асуудлаар одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Сид Уилсон хамтлагаас ямар шалтгаанаар гарах болсон нь ч тодорхойгүй байна. Тэгвэл хамтлагийн гитарчин Жим Рүүт өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ хандаж, энэ цуу яриаг үгүйсгэсэн утгатай мэдэгдэл хийжээ.
Жим Рүүт өөрийн стори хэсэгтээ: "Уншсан бүхэндээ бүү итгэ. Зогс. Бод. Гүнзгий амьсгаа ав. Хэсэг хугацаанд тайван бай. Магадгүй, бүр магадгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарахыг хүлээх хэрэгтэй байх" хэмээн бичсэн байна. Тэрээр энэхүү бичвэрээ Slipknot хамтлагийн 'Til We Die' дууны аятай хамт оруулсан бөгөөд Сид Уилсоны нэрийг дурдаагүй юм.
Одоогоор NME сэтгүүл Slipknot хамтлагийн төлөөлөгчидтэй холбогдож тодруулга авахаар ажиллаж байна. Шүтэн бишрэгчид болон хөгжмийн ертөнцийнхөн хамтлагийн зүгээс гарах албан ёсны хариултыг хүлээж байна.