АНУ-ын алдартай металл урсгалын Slipknot хамтлаг өөрсдийн DJ бөгөөд даралтат хөгжимчин Сид Уилсоныг хамтлагийн бүрэлдэхүүнээс албан ёсоор хассан байна. Энэхүү мэдээллийг TMZ агентлаг баталжээ.
Хамтлагийн дотоод үйл ажиллагааг сайн мэдэх, тэдэнтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр, Сид Уилсонд баасан гарагийн орой хамтлагаас бүрмөсөн хасагдсан тухай албан ёсны мэдэгдлийг хүргүүлсэн байна. Одоогоор түүнийг хамтлагаас гаргах болсон шалтгаан болон бусад дэлгэрэнгүй нөхцөл байдлын талаарх мэдээлэл гараагүй байна.