Америкийн алдарт соул хөгжмийн дуучин, хөгжмийн зохиолч Смоки Робинсон бэлгийн дарамт үзүүлсэн гэх хоёр эмэгтэйн гомдлыг хэрэгсэхгүй болгох хүсэлт нь амжилтгүй болсон тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ.

Жэйн Доу гэх нэргүй хоёр эмэгтэй түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Робинсоны өмгөөлөгчдийн мэдэгдсэнээр тэд эдгээр хэргийг няцааж, харин нөгөө талаас нэр төрөө гутаасан хэргээр эмэгтэйчүүдийг шүүхэд өгөх ажлаа үргэлжлүүлэх гэнэ.

Смоки Робинсон бол Motown Records-ийн хамгийн том одуудын нэг бөгөөд The Miracles хамтлагийн ахлагч байсан. Тэрээр “Tracks of My Tears”, “Tears of a Clown” зэрэг олон арван хит дууг бүтээсэн бөгөөд Америкийн хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг.

Уг хэрэг олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд хэргийн явцыг хүмүүс анхааралтай ажиглаж байна.