"Saturday Night Live" шоуны Британи хувилбар болох "SNL UK" саяхан цацагдсан дугаарынхаа эхлэл хэсэгт хиймэл оюун ухааны сэдэвтэй, тун этгээд хошин үзүүлбэр гаргалаа. Уг үзүүлбэрт Их Британийн Чарльз хаан, Диана гүнжийн дүр бүхий хиймэл оюун ухаант робот болон дуучин Эд Ширан нарын дүрийг хамтад нь багтаасан байна.
Үзүүлбэрийн үйл явдалд "D.I.A.N.A" нэртэй хиймэл оюун ухаант бот хяналтаас гарч, дэлхийн сүйрэл ойртох үед хаан арга буюу Эд Ширанаас тусламж гуйхаас өөр аргагүйд хүрч буйгаар дүрсэлжээ. Энэ үеэр жүжигчин Аннабел Марлоугийн амилуулсан Эд Шираны дүр: "Би та нарын яриаг сонсохгүй байж чадсангүй. Би яг энд, хашаан дээр төвийг сахиад сууж байлаа. Заримдаа аливаа зөрчил мөргөлдөөний үед хамгийн зоригтой үйлдэл бол юу ч хэлэхгүй байх явдал байдаг" хэмээн ярьдаг аж.
Үүний дараа тэрээр аливаа асуудалд "хоёр тал хоёулаа тэгш зөв" байдаг тухай дуу дуулж элэглэжээ. Бодит амьдрал дээр дуучин Эд Шираны аялан тоглолтоос дуучин Macklemore Палестиныг дэмжсэн мэдэгдэл хийснийхээ төлөө хасагдсан бөгөөд үүнээс үүдэн Эд Ширан энэ долоо хоногт шүүмжлэлд өртөөд байсан юм. Үүнээс гадна тус шоуны "Weekend Update" буланд ч алдарт дуучныг мөн егөөдөж, хошигноод амжжээ.