Хувийн мэдээлэл болон залилангаас сэргийлэх чиглэлээр ажилладаг Socure компани өөрийн RiskOS платформоо Circle-ийн байгууллагуудад чиглэсэн Arc блокчэйн сүлжээний Onramp системтэй нэгтгэжээ.
Энэхүү шийдэл нь хэрэглэгчид уламжлалт мөнгөн тэмдэгтээс USDC тогтвортой койн руу хөрвөлт хийх үед тэдний хэн болохыг баталгаажуулах (identity verification) болон болзошгүй залилангийн эрсдэлийг тооцоолох үүрэгтэй юм. Ингэснээр хөгжүүлэгчид нийцлийн (compliance) шаардлагыг тусад нь гар ажиллагаагаар хийх шаардлагагүй болж байна.
Хувийн мэдээллийн аюулгүй байдал
Arc сүлжээ нь крипто орчны нэрээ нууцалсан туршилтаас илүүтэй санхүүгийн хэрэглээний программуудад зориулагдсан тул хэрэглэгч нь хэн бэ гэдгийг мэдэх, эрсдэлийг үнэлэх шаардлага үүсдэг байна.
Банк болон зохицуулалттай санхүүгийн байгууллагууд нь хэрэглэгчийн эмзэг мэдээллийг нийтийн блокчэйн дээр шууд байршуулах боломжгүй байдаг. Иймд хэрэглэгчийг баталгаажуулах үйл явц нь блокчэйнээс гадуур (offchain) явагдах бөгөөд зөвхөн түүнээс гарсан зөвшөөрөл болон гүйлгээнүүд блокчэйн түвшинд шилжих байдлаар ажиллах юм.
Socure-ийн мэдээлснээр, тэдний платформыг санхүүгийн үйлчилгээ, төрийн байгууллага болон бусад салбарт ашигладаг бөгөөд энэхүү интеграц нь уламжлалт финтек дэд бүтэц крипто сүлжээтэй нийцэж буй нэг жишээ болж байна. Энэ нь тогтвортой койны хэрэглээг энгийн санхүүгийн үйлчилгээ шиг болгоход чиглэсэн дэд бүтцийн нэг хэсэг юм.