Өнгөрсөн жилээс хойш сансарт хөвж буй SpaceX компанийн пуужингийн хэсэг сарыг мөргөхөөр чиглэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү биет нь 2025 оны нэгдүгээр сард сар луу газардагч төхөөрөмжийг хөөргөсөн Firefly Aerospace компанийн Falcon 9 пуужингийн хоёрдугаар шат юм.

Сургуулийн автобусны хэмжээтэй, 4,000 кг жинтэй уг пуужингийн их бие нь лхагва гарагийн өглөөний 02:35 цагт (ET) буюу 06:35 цагт (GMT) сарын гадаргууг мөргөхөөр тооцоологджээ. Уг биет нь сарны гадаргууг 8,690 км/цаг хурдтайгаар мөргөх юм.

Сансрын хог хаягдал болох энэхүү объект сарыг мөргөх үед сарны тоос шороо дэгдэх төлөвтэй байна.