Дэлхийд алдартай Spice Girls хамтлагийн гишүүн, “Sporty Spice” нэрээрээ танигдсан Мелани Си буюу Мелани Чисхолм өнгөрсөн бямба гарагт Австралийн загвар өмсөгч Крис Дингволлтой хуримлажээ. Британийн хөдөө нутагт болсон энэхүү хувийн ёслолд хамтлагийн бусад гишүүд болох Эмма Бантон, Мелани Браун, Жери Халлиуэл-Хорнер нар хүрэлцэн ирсэн байна.

Хамтлагийн гишүүн Виктория Бекхэм уг арга хэмжээнд оролцож чадаагүй бөгөөд тэрээр тухайн үед Нью-Йорк хотноо болж буй 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий гуравдугаар байрын төлөөх тоглолтыг үзэж байжээ. Хэдийгээр биечлэн оролцож чадаагүй ч Виктория Бекхэм хуримын даашинзны асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мелани Си өөрийн “something borrowed” буюу “зээлсэн зүйл”-ээр Виктория Бекхэмийн загварчилсан даашинзыг сонгожээ.

Хосууд өнгөрсөн жилийн долдугаар сард Мальоркад амарч байхдаа сүй тавьсан бөгөөд Британид болсон хуримын өмнө сүйт залуугийн эх орон болох Австралид хууль ёсны ёслолоо үйлдсэн байна. Мелани Си болон Крис Дингволл нар 2023 онд алдартнуудын болзооны Raya аппликейшнээр дамжуулан танилцжээ. Хуримын ёслолын зураг авалтыг British Vogue сэтгүүл олон нийтэд хүргэсэн бөгөөд үүнд Мелани Си-ийн гэр бүл, хамтлагийн гишүүдтэйгээ хамт авахуулсан гэрэл зураг багтсан байна.