Холливудын кино ертөнцөд гашуун мэдээ дуулдлаа. Алдарт "Spider-Man: No Way Home" кинонд Нед Лидсийн эмээгийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Мэри Ривера 82 насандаа таалал төгсжээ.

Энэхүү харамсалтай мэдээг TMZ агентлаг мэдээлсэн бөгөөд жүжигчний гэр бүлийнхэн нь түүнийг цусан харвалт өгсний улмаас нас барсан болохыг баталсан байна. Эмч нар түүний биеийн байдал нэн хүнд байгааг өмнө нь гэр бүлийнхэнд нь анхааруулж байжээ.

Мэри Ривера нь "Spider-Man: No Way Home" кинонд Нед Лидсийн филиппин эмээгийн дүрийг бүтээж, олон нийтийн анхааралд өртсөн билээ.