Өнөө үед stablecoin буюу тогтвортой койн нь крипто зах зээлд маш чухал үүрэг гүйцэтгэж, дижитал долларыг хил хязгааргүй шилжүүлэх боломжийг олгож байгаа билээ. Гэвч Eco компанийн гүйцэтгэх захирал Рин Саксын хэлснээр, энэхүү давуу тал нь шингэний хуваагдал гэх томоохон сорилттой тулгарч байгаа аж.
Рин Сакс “Cointelegraph” сайтад өгсөн ярилцлагадаа stablecoin-уудын шингэний хуваагдал нь валютын зах зээлтэй төстэй байдлыг бий болгож, том хэмжээний гүйлгээ хийхэд хүндрэл учруулж байна гэж онцолжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид том дүнгээр stablecoin худалдах эсвэл худалдан авахдаа олон бирж, платформ дээр гүйлгээ хийх шаардлагатай болж, энэ нь гүйлгээний зардал нэмэгдүүлж, цаг хугацаа алдахад хүргэж байна.
Stablecoin гэдэг нь төвлөрсөн буюу төвлөрсөн бус байдлаар доллар (эсвэл бусад үндэсний валют)-тай холбогдсон крипто валют юм. Тэдний зорилго бол крипто-г илүү тогтвортой болгох явдал юм.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зах зээлд оролцогчид шингэний хуваагдлыг бууруулах, гүйлгээг хялбаршуулах арга замыг эрэлхийлж байна. Тухайлбал, олон биржийг холбосон нэгдсэн платформ бий болгох, автомат гүйлгээний системийг нэвтрүүлэх зэрэг шийдлүүдийг санал болгож байна.
Stablecoin-уудын шингэний хуваагдал нь крипто зах зээлийн хөгжилд тулгарч буй нэгэн том сорилт хэдий ч энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон санаачилга, шийдлүүд гарч ирж байгаа нь крипто ертөнц хөгжлийнхөө шинэ шатанд гарч байгаагийн илрэл юм.