Дэлхийн алдартай кофены сүлжээ Starbucks компани Disney-тэй хамтран „Зуун акр ой“-н 100 жилийн ойг тохиолдуулан 20 төрлийн бүтээгдэхүүн бүхий Starbucks x Winnie the Pooh хязгаарлагдмал цуглуулгыг танилцууллаа. Энэхүү шинэ цуглуулга аравдугаар сарын 20-нд албан ёсоор худалдаанд гарна.

Энэхүү 20 нэр төрлийн цуглуулгад зөгийн бал урсаж буй мэт тагтай, алтан шаргал соруултай, Пухын зурагтай хүйтэн ундааны аяга болон тусгай тагтай аяганууд (Hunny Pot Tumblers and Cold Cups) багтжээ. Мөн зөгийн балны савны амсарт гацсан Пухын дүрстэй, зөгийн үүр хэлбэртэй шаазан аяга (Ceramic Beehive Mug), Пух, Пиглет, Иа болон Барс (Tigger)-ын өмсгөлтэй Starbucks Bearista түлхүүрийн оосор болон утасны оосор багтсан байна. Үүнээс гадна тусгай уутандаа эвхэгддэг, дахин ашиглах боломжтой даавуун цүнх (Packable Tote Bag) багтжээ.

Гэсэн хэдий ч энэхүү цуглуулга зөвхөн Ази, Номхон далайн бүс нутагт худалдаалагдахаар хязгаарлагдсан байна. Аравдугаар сарын 20-ны нээлтийн өдрөөс эхлэн Австрали, Индонез, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайвань, Тайланд болон Вьетнам зэрэг орнуудын сонгогдсон салбаруудаар борлуулагдах юм.

Хойд Америк болон Европын хэрэглэгчдийн хувьд эдгээр салбараас шууд худалдан авах боломжгүй тул аравдугаар сарын 20-ноос эхлэн eBay зэрэг хоёрдогч зах зээлийн борлуулагчдаас илүү өндөр үнээр авах шаардлага тулгарч болзошгүйг дурджээ. Түүнчлэн дахин дамлагчдаас өндөр үнээр авахыг хүсэхгүй байгаа хүмүүст зориулж Disney Store-оос АНУ болон Их Британи руу шууд хүргэгддэг албан ёсны хамтарсан аягануудыг авах боломжтой бөгөөд тэнд нэгэн Винни Пухын аяга 27.99 ам.доллароор зарагдаж байгаа аж.