Тоглоом хөгжүүлэгч Shift Up компани удахгүй гарах Stellar Blade: Blood Rain өргөтгөлийн шинэ дүр болох Эвиг олон нийтэд танилцууллаа. Тэд шинэ дүрээ сурталчлах зорилгоор K-pop од мэтээр дүрсэлсэн хөгжмийн клипийг цацсан байна.

"Wanna be in LOVE" feat. EVIE нэртэй энэхүү сурталчилгааны видеод шинэ дүр болох Эви K-pop дуучны дүрээр анхны дуугаа дуулж байгааг харуулжээ. Гэсэн хэдий ч энэхүү видео цацагдсаны дараа тоглоом сонирхогчдын дунд багагүй маргаан дэгдээд байна.

Шүтэн бишрэгчид болон тоглогчид уг хөгжмийн клипэд хиймэл оюун ухаан (AI) ашигласан дүрслэлүүд орсон эсэх дээр санал зөрөлдөж байгаа аж. Тоглоомын шинэ өргөтгөл гарахаас өмнө хийгдэж буй энэхүү сурталчилгаа нь олон нийтийн анхаарлыг татаж, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.