Биткойнд идэвхтэй хөрөнгө оруулагч Strategy (MSTR) компанийн 2026 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангийн хурал болж өнгөрлөө. Тус хурлын асуулт, хариултын хэсэгт компанийн удирдлагууд болох Майкл Сэйлор болон Понг Ле нар оролцож, санхүүгийн салбарын шинжээчдийн сонирхсон асуултуудад хариулсан байна.
Уулзалтад BTIG-ийн Эндрю Харт, Treasury-ийн Кинг Оэй, Galaxy-ийн Алекс Торн, Citi-ийн Пит Кристиансен болон Скотт Мелкер нар оролцжээ. Тэд дижитал зээл, Stretch (STRC)-ийн нэрлэсэн үнэ буюу партаа эргэн хүрсэн шалтгаан, бусад давуу эрхийн хувьцаанууд болон биткойны санхүүжилт, токенизацийн сэдвээр асуулт тавьсан байна.
Хурлын үеэр компанийн балансыг өмнөх өсөлтийн үетэй (bull market) харьцуулах, их хэмжээний зээл үүсгэхэд их хэмжээний капитал шаардлагатай эсэх, хувьцааны ATM хөтөлбөрийг хэзээ дахин сэргээх зэрэг сэдвүүд хөндөгджээ. Түүнчлэн STRC-ийг партаа хүрэхэд яагаад дөрвөн сар зарцуулагдсан, STRD, STRK, STRE-ийн цаашдын төлөв болон Европт бүртгэлтэй STRE-ийн сорилтуудын талаар ярилцсан байна.
Мөн Strategy компани биткойныг санхүүжүүлж буй эсэх, томоохон байгууллагууд биткойны савалгааг хэрхэн сааруулж байгаа болон АНУ-ын хөрөнгө оруулагчдад зориулсан токенжуулсан MSTR гаргах эсэх асуудлыг хэлэлцсэн аж. Түүнчлэн токенизацийн үнэ цэн болон АНУ-д одоогоор токен стандарт байхгүй байгаа сорилтыг ч хөнджээ.