Биткойн эзэмшлээрээ алдартай Strategy (MSTR) компани өөрийн эзэмшиж байсан 3,588 биткойныг зах зээлд худалдаалсан байна. Энэхүү арилжаа нь нийт 216 сая ам.долларын үнэлгээтэй болжээ.

Тус компани уг хөрөнгийг давуу эрхтэй хувьцааны ногдол ашгийг төлөх зорилгоор зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь MSTR компанийн хувьд түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй биткойн худалдаалсан үйл явдал боллоо.

Bitcoin Magazine сайтад мэдээлснээр, уг шийдвэр нь компанийн санхүүгийн үүрэг хариуцлага болон хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн ногдол ашгийн төлбөрийг барагдуулахтай холбоотой юм.