Майкл Сэйлорын тэргүүлдэг Strategy компанийн захиран зарцуулах боломжтой бэлэн ам.долларын нөөц 72 хувиар буурч, 447.3 сая ам.доллар болжээ. Энэхүү бууралт нь тус компани STRC хувьцаагаа эргүүлэн худалдан авахад дахин 193.1 сая ам.доллар зарцуулсантай холбоотой аж.
Үүний зэрэгцээ тус байгууллага давуу эрхийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах зөвшөөрлийн хэмжээгээ 3 тэрбум ам.доллар хүртэл өсгөсөн байна.
Мөн тус компанийн зүгээс аравдугаар сарын 19-нд мэдээлснээр, өмнөх долоо хоногийн хугацаанд дунджаар 82,900 ам.долларын ханшаар нийт 22.1 сая ам.долларын үнэ бүхий биткойн нэмж худалдан авснаа зарлажээ.