Дэлхийн томоохон төлбөрийн технологийн Stripe компанид харьяалагддаг Bridge компани Европын холбооны крипто хөрөнгийн зах зээлийн зохицуулалт болох MiCA (Markets in Crypto-Assets)-ийн бүртгэлд нэгдсэн байна.

Энэхүү үйл явц нь Люксембург улсын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авснаар албан ёсоор баталгаажжээ. Ингэснээр Bridge компани Европын холбооны бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй зохицуулалттай үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалтад багтаж байна.

MiCA нь Европын холбооны крипто хөрөнгийн салбарыг хамарсан нэгдсэн хүрээ бөгөөд тус салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг зохицуулах гол баримт бичиг юм. Stripe нь дэлхий даяар онлайн төлбөр тооцооны шийдлүүдийг санал болгодог технологийн компани бөгөөд Bridge-ийг эзэмшсэнээрээ крипто болон уламжлалт санхүүгийн салбарын уялдааг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.