Хөгжим бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Suno хэмээх хиймэл оюун ухааны платформтой холбоотой ноцтой мэдээлэл цахим орчинд тархлаа. TechCrunch сайтын мэдээлснээр, тус компанийн дотоод системд хакерын халдлага гарч, үүний улмаас компанийн нууц мэдээлэл ил болсон байна.
Хакер нь Suno компанийн ажилтны нэвтрэх эрхийг ашиглан компанийн эх код буюу source code-д нэвтэрчээ. Энэхүү үйлдлийн үр дүнд тус компани хөгжим бүтээх хиймэл оюун ухаанаа сургахдаа ямар арга хэрэгсэл ашигладаг байсан нь тодорхой болсон байна. Тодруулбал, Suno нь олон арван жилийн турш хуримтлагдсан аудио бичлэгүүдийг YouTube платформоос цуглуулж, өөрийн хиймэл оюун ухааныг сургахад ашигласан байж болзошгүй гэх нотлох баримтууд илэрчээ.
Suno нь хэрэглэгчдэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дуу хөгжим зохиох боломжийг олгодог технологийн компани юм. Одоогоор тус компанийн зүгээс уг халдлага болон дата ашиглалттай холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг өгөөгүй байна.