DC-ийн шүтэн бишрэгчдэд баярлах шалтгаан мундахгүй олон байна. 2025 онд гарсан “Superman” киноны салбар бүтээл болох “Supergirl” кино үзэгчдийн хүртээл болоход ойрхон байна. Энэхүү кинонд Кларк Кентийн Криптон гарагаас гаралтай үеэл Кара сансрын уудам дахь уушийн газруудаар аялан, цагийг зугаатай өнгөрөөж буй тухай өгүүлдэг.
Гэвч түүний энэхүү хайхрамжгүй, зугаатай аялал нь өшөө авалтын эрэлд гарсан Рути хэмээх өнчин охинтой тааралдсанаар нурна. Супергөрл өөрөө хүссэн ч, эс хүссэн ч Рутид хэрэгтэй баатар болон үлгэр дуурайлал нь болохоос өөр аргагүйд хүрдэг. Энэхүү аяллын явцад тэрээр олон дайснуудтай тулгарах бөгөөд тэдний дунд цуутай шагналт ангууч Лобо ч багтжээ.
Энэхүү кино нь түүний цоглог үеэл Супермэний баримталдаг зарчмын эсрэг мэт санагдах “Сайхан зантай бүү бай. Харин нинжин сэтгэлтэй бай” гэх сургамжийг өгдөг. Entertainment хэвлэлийн редактор Кристи Пучко жүжигчин Милли Алкок, Жэйсон Момоа болон кино зохиолч Ана Ногейра нартай цахим ярилцлага хийх үеэрээ энэ нь яг ямар утгатай болохыг тодруулжээ. Тэд сайхан зантай байхын сул тал юу болох, нинжин сэтгэл болон сайхан зан хоёрын ялгаа юунд оршдог, мөн энэ бүхэнд Лобогийн дүр хэрхэн зохицож байгаа талаар өөрсдийн санал бодлоо хуваалцсан байна.
“Supergirl” кино ирэх 6-р сарын 26-нд кино театруудад нээлтээ хийнэ.