Nintendo компани Switch 2 консолд зориулсан “The Legend of Zelda: Ocarina of Time” тоглоомын шинэчилсэн хувилбарыг (remake) албан ёсоор 11 дүгээр сарын 5-нд худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Тоглоомын явцын урьдчилсан бичлэг цацагдсанаас хойш шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт өндөр байсан бөгөөд одоогоор уг тоглоомын биет болон дижитал хувилбаруудыг Amazon дээр урьдчилан захиалах боломжтой болжээ.

Тоглоомын биет хувилбарын анхны үнэ 69.99 ам.доллар байсан бол 10 дугаар сарын 22-ны байдлаар 59.88 ам.доллар болж буурч, 10.11 ам.долларын хөнгөлөлттэй худалдаалагдаж эхэлсэн байна. Харин дижитал хувилбар нь 59.99 ам.долларын үнэтэй байгаа юм.

Түүнчлэн Amazon урьдчилсан захиалгад зориулан үнийн баталгаа (preorder price guarantee) санал болгож байна. Энэ нь худалдан авагчийн картнаас мөнгө суутгах буюу тоглоом албан ёсоор гарах хүртэл хугацаанд үнэ нь дахин буурвал хэрэглэгч тухайн хугацааны хамгийн бага үнээр төлбөрөө төлнө гэсэн үг юм. Үүнээс гадна Nintendo биет хувилбарынхаа эхний хэвлэлтийн хавтсанд зориулж тусгай товгор бүтэцтэй тугалган цаасан (textured foil) гадаргуутай хайрцгийг гаргахаар зэхэж байгаа нь цуглуулагчдын анхаарлыг татаж байна.