АНУ-ын үүрэн холбооны оператор T-Mobile энэ долоо хоногт шинэ хэрэглэгчдэд зориулсан урамшуулал зарлаж, Apple-ийн шинэ ухаалаг утсыг авах боломжийг олгож байна. Сүүлийн долоо хоногуудад Apple компани шинэ iPhone, MacBook болон iPad төхөөрөмжүүдээ танилцуулаад байгаа билээ.

Уг урамшууллын хүрээнд хэрэглэгчид T-Mobile-ийн бараг бүх төрлийн багц руу шилжин бүртгүүлснээр iPhone 17e утсыг хуучин төхөөрөмжөө солих (trade-in) шаардлагагүйгээр үнэгүй авах боломжтой. Харин эдгээр үнэгүй урамшууллын гэрээнд T-Mobile татвар болон төхөөрөмж холболтын 35 ам.долларын хураамж авдаг байна.

iPhone 17-г 100 доллароос бага үнээр авах нөхцөл

Үүнээс гадна хэрэглэгчид дугаараа T-Mobile руу шилжүүлж, 36 сарын хугацаатай Experience More эсвэл Experience Beyond багцыг сонговол iPhone 17 загварыг 100 ам.доллароос бага үнээр худалдан авах боломжтой. Эдгээр багц нь 4K стриминг, их хэмжээний дата болон олон улсын роуминг ашигладаг идэвхтэй хэрэглэгчдэд зориулагдсан тул сарын төлбөр нь өндөр байдаг ч Apple TV+ болон Netflix зэрэг дагалдах үйлчилгээг багтаасан байдаг.

Суурь загварын iPhone 17 нь Apple-ийн дэвшилтэт хиймэл оюун ухааны (AI) функцуудыг ажиллуулахад зориулагдсан анхны загвар юм. Mashable-ийн сэтгүүлч Стэн Шредер уг утсыг "чухал олон үзүүлэлтээрээ iPhone Pro загваруудтай эн зэрэгцэхүйц маш сайн утас" хэмээн онцолжээ.