Apple-ийн анхны нугардаг ухаалаг утас болох iPhone Duo албан ёсоор худалдаанд гарч, хэрэглэгчдийн дунд ихээхэн эрэлттэй байна. Гэсэн хэдий ч үүрэн холбооны операторуудын зүгээс уламжлалт Pro загварууд дээр ч онцгой хямдрал, урамшууллыг санал болгож эхэлжээ.

Тухайлбал, АНУ-ын үүрэн холбооны T-Mobile компани энэ амралтын өдрүүдэд iPhone 18 Pro загварын утсыг 200 ам.доллароос бага үнээр авах нөхцөлийг танилцууллаа. Хэрэглэгчид дугаартайгаа тус операторын Experience Beyond багцад шилжин ирснээр тус утсыг 1,000 ам.долларын хөнгөлөлттэй авах боломжтой юм. Мөн түүнчлэн хуучин утсаа ямар ч нөхцөлтэй байсан хамаагүй тушааж, тус багцыг сонговол iPhone 18 Pro Max загвараас ч 1,000 ам.долларын хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна.

Уг хөнгөлөлт нь сар бүрийн төлбөрөөс хасагдах хэлбэрээр нийт 36 сарын хугацаанд хуваагдаж олгогдох нөхцөлтэй. Хэрэв хэрэглэгч гурван жилийн хугацаа дуусахаас өмнө гэрээгээ цуцалбал үлдсэн төлбөрийг бүрэн төлөх шаардлагатай. Түүнчлэн худалдан авагчид утасны үндсэн үнийн борлуулалтын татварыг урьдчилан төлөхөөс гадна нэг шугам бүрт 35 ам.долларын холболтын хураамж төлөх ёстой ажээ.