Rockstar Games-ийн толгой компани болох Take-Two Interactive нь GTA 6 тоглоомын бичлэгүүдийг олон нийтэд задруулсан “Cyberleek” хэмээх нууц нэртэй этгээд эсвэл бүлэг этгээдүүдийг олохоор хуулийн дагуу хатуу ажиллаж эхэлжээ.
Энэхүү асуудал хэдхэн хоногийн өмнө нэгэн нэргүй хаягаас Grand Theft Auto 6 тоглоомын богино бичлэгүүдийг цацаж эхэлснээр үүссэн байна. Тус хаяг нь тоглоомчдын эрхийн талаар Rockstar Games компаниас хариу шаардаж байсан бөгөөд сурталчилж буй криптовалютаасаа мөнгө олж байжээ.
Үүний улмаас Take-Two компани наймдугаар сарын 20-нд Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхээр дамжуулан албан ёсны шаардлага (subpoena) хүргүүлсэн байна. Тэд задруулагчийг мөрдөн олоход тус болж магадгүй мэдээллийг олж авахаар Microsoft болон Discord платформуудад ханджээ.