Америкийн The Pretty Reckless гэх хард рок хамтлагийн дуучин Тейлор Момсен саяхан Мексикт болсон тоглолтын үеэр хөл дээрээ хортой аалзны хазуулж, эмнэлэгт хэвтсэн байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудсандаа мэдээлж, хазуулсны улмаас үүссэн шархны зургийг нийтэлжээ.

Тейлор Момсен “Хортой аалз бол сайн зүйл биш ээ” хэмээн зурган дээрээ бичсэн байна. Тэрээр мөн AC/DC хамтлагтай хамтарсан аялан тоглолтын хүрээнд Мексикт тоглолт хийж байсан бөгөөд хазуулсан хэдий ч хамтлагийнхаа тоглолтыг цуцлахгүй гэдгээ мэдэгджээ.

The Pretty Reckless хамтлаг нь 2009 онд байгуулагдсан бөгөөд “Make Me Wanna Die”, “Heaven Knows” зэрэг хит дуугаараа залуусын дунд танигдсан билээ. Тейлор Момсен өмнө нь “Gossip Girl” телевизийн цувралд Женни Хамфригийн дүрийг бүтээснээрээ олонд танигдсан юм.

Түүний фэнүүд түүнд хурдан эдгэрэхийг хүсч, тоглолтод нь амжилт хүсч байгаагаа илэрхийлж байна.