Олон улсад алдартай "Ted Lasso" цуврал шинэ хэсгээрээ эргэн ирэхэд бэлэн болжээ.
Цувралын шинэ трэйлэр цацагдсан бөгөөд уг дүрс бичлэгт гол дүр болох Тед Лассо шоронд байгаагаар дүрслэгдсэн байна. Гэсэн хэдий ч тэрээр инээмсэглэл тодруулсаар байгаа бөгөөд цаашид эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулахаар болж байгаа нь харагдаж байна.
Энэхүү цуврал нь наймдугаар сарын 5-нд албан ёсоор үргэлжлэн гарах юм.