АНУ-д 1994 онд сураггүй болсон өсвөр насны охин 32 жилийн дараа амьд, эрүүл саруул олдсон нь олон нийтийг цочирдуулж байна. Кристина Мари Плант гэгч 13 настай байхдаа гэнэт алга болсноос хойш түүнийг нас барсан гэж үзэж байсан юм. Гэвч саяхан явуулсан мөрдөн байцаалтын үр дүнд түүнийг шинээр бүртгүүлсэн бичиг баримттай, өөр нэрээр амьдарч байсныг тогтоожээ.
Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Кристинагийн алга болсон шалтгаан, өнгөрсөн 32 жилийг хэрхэн өнгөрүүлсэн талаар тодруулахаар ажиллаж байна. Олон нийт энэ гайхалтай үйл явдлын талаар илүү ихийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байна.