Цэцэг хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг Teleflora компани Lionsgate студитэй хамтран удахгүй нээлтээ хийх “The Hunger Games: Sunrise on the Reaping” киноноос сэдэвлэсэн “Let Hope Bloom” нэртэй цэцгийн баглаа, ваартай ургамлын хязгаарлагдмал цуглуулгаа танилцууллаа. Тус цуглуулгын үнэ 50 хүрэхгүй доллароос 120 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.
Фрэнсис Лоуренсийн найруулсан, Сюзанн Коллинзийн бестселлер романаас сэдэвлэсэн уг кино нь анхны трилогийн үйл явдлаас 24 жилийн өмнөх үеийг харуулах юм. Киноны үйл явдалд 16 настай Хэймитч Абернати (Жозеф Зада) 50 дахь удаагийн “Hunger Games”-ийн үеэр өөр нэг оролцогч Мэйсили Доннертой (Маккенна Грэйс) хамтран Арена дотроос Ерөнхийлөгч Сноуг (Ральф Файнс) сөрөн зогсохоор эвсэл байгуулж буй талаар өгүүлдэг. Teleflora-ийн зүгээс шинэ цуглуулгаа итгэл найдвар, дурсамж болон Аренагийн хурц өнгө аясыг бэлгэдэн бүтээжээ.
Цуглуулгын цэцэг бүрийг орон нутгийн цэцэгчид гар аргаар урлаж, дурсгалын ваар, сав эсвэл сүлжмэл сагсанд хийн хүргэдэг байна. Тухайлбал, цуглуулгад “Modern Chic Bouquet” ($54.99), дөрвөн ваартай ургамал багтсан “Spring Has Sprung Mixed Basket Plant” ($59.99), таван амьд ургамал бүхий “Secret Garden Basket Plant” ($69.99), “Garden Symphony Bouquet” ($69.99), “Floral Spring Iris Bouquet” ($89.99) болон “Colors Of The Rainbow Bouquet” ($104.99) зэрэг сонголтууд багтжээ.
Энэхүү “Let Hope Bloom” цуглуулга нь 12-р сарын 31-нийг дуустал захиалга авах бөгөөд захиалагчид HUNGERGAMES промо кодоор 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой аж. Мөн онлайн захиалгаас гадна Teleflora Лос-Анжелес хотын Westfield Century City төвд AMC театрын дэргэд зориулалтын цэцгэн үзмэрийг бүтээсэн бөгөөд 11-р сарын 22-ныг хүртэл шүтэн бишрэгчдэд нээлттэй байх юм.