Дэлхийн хамгийн том стейблкойн буюу тогтвортой ханштай криптовалют гаргагч Tether компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа зарлалаа. Тус компанийн мэдээлснээр, тайлант хугацаанд 1.5 тэрбум долларын үйл ажиллагааны ашигтай ажилласан байна.

Компанийн нөөцийн бүрдүүлэлтэд тодорхой өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал, хоёрдугаар улирлын туршид Tether-ийн нөөцөд 14 тонн алт болон 1,800 орчим биткойн нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ, компанийн нөөцийн буфер буюу хамгаалалтын нөөцийн хэмжээ хоёр дахин буурсан болохыг мэдээлэлд дурджээ.