Нийт таван улирал, долоон жилийн түүхтэй шашны сэдэвт “The Chosen” олон ангит киноны төгсгөлийн буюу зургаадугаар улирал энэ амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 15-ны ням гарагт цацагдаж эхлэхээр болжээ. Тус өдөр эхний гурван анги нь зэрэг гарах бөгөөд нийт зургаан ангитай уг улирлын шинэ ангиуд долоо хоног бүрийн ням гарагт гарсаар 12 дугаар сарын 6-нд өндөрлөх юм. Харин төгсгөлийн анги нь 2027 оны гуравдугаар сарын 12-ны баасан гарагт кино театруудаар гарах товтой байна.
Даллас Женкинсийн бүтээсэн тус цуврал нь Назарын Есүсийн үйл хэргийг харуулдаг бөгөөд зургаадугаар улиралд Гетсемани цэцэрлэгээс эхлээд цовдлол хүртэлх түүний амьдралын сүүлийн 24 цагийг өгүүлэх аж. Цувралын гол дүрүүдэд Шахар Исаак, Жонатан Руми, Элизабет Табиш, Парас Пател, Ноа Жеймс, Жорж Х. Ксантис нар тогложээ. Түүнчлэн энэхүү сүүлийн улиралд зориулж “Boyz II Men” хамтлаг болон “Lady A” хамтран “I Love the One” дууг бүтээсэн байна.
Энэхүү цуврал нь телевизийн эсвэл кабелийн сувгуудаар цацагдахгүй бөгөөд 2026 онд зөвхөн Prime Video стриминг үйлчилгээгээр албан ёсоор хүрэх юм. Prime Video тавцангийн сарын хураамж 8.99 ам.доллароос эхэлдэг ба шинээр бүртгүүлэгчдэд 30 хоногийн үнэгүй туршилтын хугацаа санал болгодог байна. Мөн тус цувралын өмнөх таван улирлыг Prime Video-оос 24.95 ам.доллароор үзэх боломжтойгоос гадна watch.thechosen.tv сайтаар ч үзэж болохоор байна.