Холливудын алдартай жүжигчин Жим Керри “The Mask” киноны найруулагч Чак Рассел таалал төгссөн гунигтай мэдээнд эмгэнэл илэрхийллээ.
Жим Керри TMZ агентлагт өгсөн ярилцлагадаа тэдний хамтын ажиллагаа маш гүн гүнзгий холбоотой байсныг онцолсон байна. Тэрээр “Чак Расселтай хамтран ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан” хэмээн дурсжээ.