АНУ-ын алдарт The New York Times сонин өөрийн эзэмшлийн спортын мэдээллийн салбар The Athletic-тай хамтран спорт сонирхогчдын мэдлэгийг сорих зорилготой “Connections: Sports Edition” хэмээх шинэ үгийн тааварыг гаргаад байна. Энэ нь The New York Times-ийн олонд танигдсан үгийн сүлжээ тоглоомын спортод чиглэсэн хувилбар юм.
Энэхүү тоглоомыг вэб хөтөч болон гар утсаараа тоглох боломжтой. Тоглоомын үндсэн дүрэм нь нийт өгөгдсөн 16 үгнээс хоорондоо ямар нэг байдлаар холбогдох дөрвөн бүлэг үгийг олох зарчимтай. Бүлэг бүр номын нэр, програм хангамж, улс орны нэрс эсвэл спортын баг, тамирчид зэрэг төрөл бүрийн сэдвийг хамарч болно.
Тоглоомын явцад тоглогчдод дөрөв хүртэлх удаа алдах боломж олгогддог бөгөөд зөв таасан дөрвөн үг нь самбараас хасагдаж явдаг. Мөн түвшний хувьд хамгийн хялбараас нь эхлэн шар, ногоон, цэнхэр, ягаан өнгөөр ялгасан байдаг ажээ. Тоглогчид Wordle тоглоомтой адил үр дүнгээ олон нийтийн сүлжээнд найзуудтайгаа хуваалцах боломжтой ба шөнө дундын дараа өдөр бүр шинэчлэгддэг байна.