Сүүлийн үед кино үзэгчдийн дунд эртний Грекийн алдарт туульс “The Odyssey”-г сонирхох хандлага идэвхжиж байна. Энэхүү сонирхол нь Amazon цахим худалдааны платформ дээрх борлуулалтад шууд нөлөөлж, тус бүтээлтэй холбоотой ном, хэвлэлүүд эрэлт ихтэй байгааг Rolling Stone онцолжээ.

Уншигчид болон үзэгчид тус бүтээлийн талаар илүү ихийг мэдэхийн тулд график роман, дүрийн гарын авлага зэрэг номнуудыг ихээр худалдан авч байна. Мөн алдарт найруулагч Кристофер Нолан-ы албан ёсны кино зохиолыг эрэлхийлэгчдийн тоо ч нэмэгдсэн байна.

Кино урлаг болон уран зохиолын холбоо хамаарал нь ийнхүү Amazon-ы шилдэг борлуулалттай номын жагсаалтад өөрчлөлт оруулж, уншигчдыг сонгодог бүтээл рүү чиглүүлж байна.